
ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН
ТЭЖЭЭЛ, ҮРИЙН НИЙЛҮҮЛЭЛТТехник шаардлагагүй. Хүрзээр тариад хадуураар хураана.
Сургалтыг малчны хотонд шууд очиж, эсвэл өдөрлөг хэлбэрээр зохион байгуулдаг. Нэг өдөрлөгт 300 гаруй малчин цуглардаг.
Бид өөрсдийн санаачилгаар, бие даасан санхүүжилтээр Архангай, Төв, Дундговь аймгийн малчдад тэжээл тариалж сургах "Тэжээл тарьяа" хөдөлгөөнийг өрнүүлж байна. Малчин айл бүрийн хотонд очиж практик сургалт хийж, хамгийн чанартай баталгаат үрээр хангадаг.
Эхний жилүүдэд малчид маань өвөлжөөний бууцанд тарьж эхэлж байсан бол өнөөдөр бага оврын техник тоног төхөөрөмж худалдан авч, 5 га-аас дээш талбайд бие даан тариалалт хийж байна.
1 шуудай үр = 1 портер ногоон тэжээл
Ногоон тэжээлд овьёос, арвай, вандуй болон эрдэнэшиш зэрэг тэжээлийн таримлыг дангаар болон хольж тариалахад тохиромжтой байдаг.

Ногоон тэжээл тариалахад хамгийн тохиромжтой нэг наст ургамал. Ургах эрчим сайтай, хурдан ургадаг бөгөөд туг навч өргөнтэй учир арвин ургац авах боломжтой. Монгол орны уур амьсгал, хөрсний бүтцэд тохирч нутагшсан Саян, Ровестник зэрэг сортын үрийг зөвлөдөг.

Нэг наст үет ургамал. Шингэц, шимт чанар сайтай, хальс бага, ургах эрчим сайн, ганд тэсвэртэй бөгөөд хог ургамлыг дарангуйлдаг. Бог, бод малын тэжээлд дангаар болон овьёос, вандуйтай хольц байдлаар тариалахад тохиромжтой.

Нэг наст буурцагт ургамал. Уургаар баялаг, шингэц шимт чанар сайтай бөгөөд хөрсөнд азот хуримтлуулж бордоо болж өгдөг чухал ач холбогдолтой. Овьёос, арвайтай холимог тариалахад ногоон тэжээлийн чанар сайжирдаг.

Нэг наст үет ургамал. Шингэц, шимт чанар сайтай, ногоон масс сайн өгдөг учир сайн чанарын дарш бэлтгэж саалийн үнээний тэжээлийн жорд оруулснаар сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Сайн чанарын даршийг удаан хадгалах боломжтой.
Соёолол болон ургах эрчим сайтай, цэвэршилт өндөртэй, эрх бүхий лабораторийн шинжилгээний дүгнэлттэй "баталгаат" үр сонгох нь зүйтэй.
Тэжээлийг бууцны хөлд буюу өвөлжөөндөө тариалахад малын хөлөөс хамгаалах буюу хашаажуулах шаардлагатай.
Ногоон тэжээлийг 6 сарын эхнээс 7 сарыг дуустал тариалах боломжтой бөгөөд 45–60 хоногт болц гүйцэж хураадаг.
Өвөлжөөний хөл сул бууцыг тэгшлээд сонгосон үрийг жигд тарааж цацна. Жигд тараасан үрийн дээрээс 3–5 см зузаан бууцаар хучна.
Ногоон тэжээлийг бууцны хөлд тариалахад усалгаа хийх шаардлагагүй.

Ногоон тэжээл тариалахдаа хашаа татаж малын хөлөөс хамгаалах нь хамгийн чухал. Хэдийгээр бууцны хөлд тариалж байгаа боловч нэмэлтээр хашаажуулж мал оруулахгүй байхыг анхаарна уу.

Бууцанд байгаа аргал хөрзөнг цэвэрлэж, тодорхой хэсгийг үрээ дарж хучихаар тооцож хашааны буланд овоолно. Тариалах талбайн бууцыг тэгш гадаргуутай болгож бэлдэнэ.

Тариалах үрийн хэмжээг тооцохдоо ойролцоогоор 45м x 45м талбайд 1 шуудай буюу 40 кг орохоор тооцно. Үрийн хэмжээг ихдүүлэх буюу багадуулах нь авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлнө. (1 м² талбайд 18 гр үр орохоор тооцно.)

Цацсан үрнийхээ дээрээс 3–5 см орчим зузаантай бууцаар хучна.
Орон тооны агрономич, мал зүйч, судлаачдынхаа мэдлэгийг видео хэлбэрээр нээлттэй хүргэдэг.