
ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН
ТЭЖЭЭЛ, ҮРИЙН НИЙЛҮҮЛЭЛТБид Монголд 10 гаруй жилийн турш үр тариа, малын тэжээл импортолж, нийлүүлэлтийн баталгааг тэргүүн зорилгоо болгосоор ирсэн.
Бид олон улсын баталгаат үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, Монголын мал аж ахуй, газар тариалангийн нөхцөлд тохируулсан тэжээл, үрийн бүтээгдэхүүнийг 10 гаруй жил нийлүүлж байна.

Сайн байна уу, эрхэм харилцагч, хамтран ажиллагчид аа.
Бид Монгол Улсынхаа үр тариа, малын тэжээлийн салбарт 10 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, зах зээлдээ найдвартай нийлүүлэгч байсаар ирлээ.
Бидний хувьд амжилтыг зөвхөн тоо хэмжээгээр хэмждэггүй. Хамгийн чухал нь чанар, баталгаа, тогтвортой байдал юм.
Бид тэжээлийн зориулалттай бүх төрлийн таримлын баталгаат үрийг холбогдох стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн нийлүүлж, малын тэжээлийн бүтээгдэхүүнийг Монгол орны цаг уур, малын онцлог, малчдын хэрэгцээнд нийцүүлэн зах зээлд хүргэхийг зорьдог.
Үүний зэрэгцээ бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэгч байхаас илүүтэй, салбарынхаа тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Монгол орны цөлжилт, бэлчээрийн доройтлын эсрэг өөрсдийн хэмжээнд бодит хувь нэмэр оруулах зорилгоор "Тэжээл тарья" хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж, Архангай, Төв, Дундговь аймгийн малчдад тэжээл тариалах практик сургалт зохион байгуулсан.
Бид малчин бүр өөрийн тэжээлийг бэлтгэж чаддаг болох нь бэлчээрийн ачааллыг бууруулж, мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах чухал алхам гэж үздэг.
Цаашид ч бид чанар, баталгаа, хариуцлагаа эрхэмлэн, Монголын мал аж ахуйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно.
Бидэнд итгэж, хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.
Хүндэтгэсэн,

Бид өөрсдийн санаачилгаар, бие даасан санхүүжилтээр Архангай, Төв, Дундговь аймгийн малчдад тэжээл тариалж сургах "Тэжээл тарьяа" хөдөлгөөнийг өрнүүлж байна. Малчин айл бүрийн хотонд очиж практик сургалт хийж, хамгийн чанартай баталгаат үрээр хангадаг.
Эхний жилүүдэд малчид маань өвөлжөөний бууцанд тарьж эхэлж байсан бол өнөөдөр бага оврын техник тоног төхөөрөмж худалдан авч, 5 га-аас дээш талбайд бие даан тариалалт хийж байна. Энэ бол бидний ажлын бодит үр дүн юм.
Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болон тэжээл үйлдвэрлэгчидтэй тогтвортой хамтран ажилладаг.








Пример Агро ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Platinum зэрэглэлийн гишүүн байгууллага юм.
Монгол Улсын 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, өвөлжилт хүндэрсэн үед хөнгөлөлттэй тэжээл нийлүүлэх, малчдад сургалт зохион байгуулах чиглэлээр нягт ажилладаг.
Ашгийн бус байгаль орчны үйл ажиллагааг дэмжин Монголын говийн баавгай хамгаалах төсөл, Бугат зэрлэг амьтан үржүүлэх төвд тэжээл хандивласан. Мөн НҮБ болон БНСУ-ын КОЙКА байгууллагын малчдад зориулсан үр тариа, тэжээлийн төслүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэлт хийсээр ирсэн.
Нийлүүлэлт, дистрибьюторын түншлэл эсвэл эх үүсвэрийн талаар ярилцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.