
ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН
ТЭЖЭЭЛ, ҮРИЙН НИЙЛҮҮЛЭЛТ2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) Талуудын бага хурлын 17 дугаар чуулган болж өнгөрлөө.
COP17 нь НҮБ-аас зарласан Бэлчээр, мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026)-тэй давхцаж, бэлчээрийн асуудал чуулганы хэлэлцүүлгийн гол сэдэв болсон.
Дэлхийн бэлчээр нь хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, ойролцоогоор 500 сая хүний амьжиргааг тэтгэдэг бөгөөд дэлхийн хүнсний зургаваас нэгийг хангадаг.
Чуулганаар бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэртэй байдал, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчид болон бэлчээр ашиглагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж, шийдвэр, тогтоол баталсан.
Пример Агро ХХК Улаанбаатарт болсон COP17-д оролцлоо.
Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбар эдгээр асуудлын гол цэгт байна. Баталгаат үр, чанартай тэжээл, агрономын зөв дадал нь бэлчээрийн ачааллыг бууруулах, малын тэжээлийн хангамжийг тогтворжуулах нэг арга зам юм.
Пример Агро нь энэхүү чиглэлд тэжээл, үрийн нийлүүлэлт, малчдад зориулсан тэжээл тариалах сургалтаар хувь нэмрээ оруулж байна.